
Ганабелл Институтын цахим хуудсанд зочилсонд баярлалаа.
Бид Монгол орныхоо эдийн засгийг хараат бус байлгах, эдийн засгийн хєгжлийн салбарыг тєрєлжvvлэх, цаашлаад тєрийн болон бизнесийн байгууллагуудын хvний нєєцийг чадавхжуулах эрхэм зорилгыг євєрлєн, нийгмийн хариуцлагыг ухамсарлаж Ганабелл Институтыг байгууллаа.
Манай байгууллага Монгол хүнийг оюун санааны хувьд бүхий л чадлаар хөгжүүлэхэд бэлэн байна. Монгол хүн та өөрийн гэсэн үзэл бодолтой, алсын хараатай, урт хугацааны зорилготой, зорилгодоо хүрэх чин эрмэлзэлтэй, тууштай байж чадвал та амжилтанд хүрч чаднаа.
Байгууллагын ажилтан та ажлаа сайн хийе гэсэн чин сэтгэлтэй, санаачилгатай, багаар ажиллаж чадвал та болон таны байгууллага өсөн дээшилнэ.
Таны амжилт таны гэр бүлийг, танай байгууллагын амжилт улс орны хөгжлийг тодорхойлно. Ингэсэн цагт улс орон маань чадварлаг хүний нөөцтэй хүчирхэг гүрэн болно гэдэгт итгэдэг.
Бид нийгмийн эрэлт хэрэгцээнд тулгуурлаж олон шинэлэг сургалт, үйлчилгээ, конференс, форум зохион байгуулж сvvлийн vеийн мэдлэг мэдээллийг монголын ард тvмэнд тvгээн дэлгэрvvлэх болно.
Та бvхэнд боловсролыг олгох, тэргvvн туршлагыг єєрийн санал болгож байгаа vйлчилгээнд байнга нэвтрvvлэхийн тєлєє ажиллаж, vйлчлvvлэгч байгууллага, хувь хvмvvсийн эрэлт хэрэгцээг давсан чанартай vйлчилгээ vзvvлэх болно.
Та бvхэн манай байгууллагын vйлчилгээг сонгосноор оюунаа цэнэглэж, шинээр хийж бүтээх урам зоригийг улам ихээр авна гэдэгт итгэлтэй байна.
Та бvхнийг хvндэтгэсэн,
Пvрэвжавын Гандолгор
Ганабелл Институтыг Үүсгэн Байгуулагч
АЛСЫН ХАРАА
ЭРХЭМ ЗОРИЛГО
ҮНЭТ ЗҮЙЛС
- Хичээл зvтгэл - Хязгааргүй боломж
- Оюун ухаан - Шавхагдашгүй баялаг
- Бvтээлч сэтгэлгээ - Өрсөлдєх чадварын тvлхvvр
- Ёс зүй - Харилцан итгэлцлийн багана
- Хамтын хvч - Амжилтын Хурдасгагч гэдэгт БИД ИТГЭДЭГ.
2015-01-01
Хаан банкны Инкубатор төвтэй хамтарч Бизнес Эрхлэгч, Удирдагч нарыг чадавжуулах зорилгоор “Бизнесийн Арга Зүй” сургалтыг санаачлан хэрэгжүүллээ2015-01-01
Аз Хур дэлгүүртэй хамтарч хүүхдүүдэд зориулсан “Номын Найзууд” номын клубыг санаачлан эхлүүллээ2015-01-01
Институтын Захирал П.Гандолгор Нью Уорк хотноо НҮБ Ерөнхий Ассемблэй 70-р Чуулга Уулзалтанд Төлөөлөгчөөр оролцов2015-01-01
Хаан банкны Инкубатор төвтэй хамтарч жижиг дунд бизнес эрхлэгчдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх зорилготой сургалтыг 2 удаа зохион байгуулж 100 гаруй хүмүүс хамрагдлаа2015-01-01
Өсвөр насны хүүхдүүдийг зорилго чиглэлтэй, тууштай, зөв хандлагатай, ном уншдаг дадалтай болгох зорилгоор “Хүн болох багаасаа” 1 жилийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байна2015-01-01
Хьюберт Хамфри Тэтгэлгээр Хан-Уул дүүрэг, Баянзүрх дүүргийн эмэгтэйчүүдийн бизнес эрхлэх ур чадварыг хөгжүүлэх зорилгоор 100 гаруй хүмүүст сургалт зохион байгуулав2015-01-01
Ази Номхон Далайн орнуудын ЮНЕСКО-ийн Боловсролын салбарт шинэ санаачилгыг шалгаруулдаг Венхуй Шагналд нэр дэвшив2015-01-01
Номын хэлэлцүүлгийн клуб явуулснаас хойш 3 жилийн турш 78 удаагийн номын хэлэлцүүлгийг зохион байгуулсан байна2015-01-01
Ганабелл Институтын Захирал П.Гандолгор улс орон даяар цацагдсан “Улс Төрд Шинэ Манлайлагч” төслийн шилдэг 3-т шалгарав2015-01-01
Америкт Төгсөгчдийн Холбоотой /MASA/ хамтарч “Зөв Сонголт – Гэрэлт Ирээдүй” төслийг 1 жилийн турш хамтран хэрэгжүүллээ2015-01-01
Ганабелл Институтын багш нар “Нандиа ток шоу”-д уригдан оролцов2014-01-01
Нандиа ток шоунд оролцож, амжилтын хөтөчийн үйлчилгээнд хамрагдагчдын гаргасан амжилтыг хуваалцав2014-01-01
Ганабелл Институтын захирал О.У-ын манлайллын хөтөлбөр, Катар улсад болдог Боловсролын Инновациийн Дэлхийн Дээд Хэмжээний уулзалтад оролцохоор шалгарав2014-01-01
Фэйсбоок 14 мянган лайктай боллоо2014-01-01
“Оюунлаг бэлэг” санаачилж шинэ жилийн хүүхдийн бэлгийн багц гаргав2014-01-01
“Хүслийн самбар”, Охид, хөвгүүдийн ХАЖ дэвтэр бүтээв2014-01-01
Ганабелл Институтынбагш Наранцэцэг “Таны анзаараагүй үнэн” ном туурвиж, бестселлэр номоор шалгарав2014-01-01
“Амжилтын хөтөч” үйлчилгээ өргөжин тэлж нийтдээ 30 гаруй үйлчлүүлэгчтэй болов2014-01-01
Олон улсын байгууллагад хүлээн зөвшөөрөгдөж гадаадын байгууллагын ажилтнуудад урт хугацаан сургалт, зөвлөх үйлчилгээ явуулав2014-01-01
Дотоодын 20 гаруй байгууллагын 2000 гаруй ажилтнуудад сургалт хийв2014-01-01
Нээлттэй сургалтанд 400 гаруй хүн хамрагджээ. Үүнээс хэлэлцээрийн сургалтанд 25% нь суужээ2014-01-01
Нээлттэй олон шинэ сургалтыг санаачлан зохион байгуулав. “Бүтээлч сэтгэлгээний менежмент”, “Цагийн Менежер”, “Манлайлал”, “Хүн болох багаасаа”2013-01-01
Нандиа ток шоунд оролцож, хийж бүтээсэн амжилтаа хуваалцав2013-01-01
Удирдагч бэлтгэдэг “Кареер хөтөч” үйлчилгээ нээв2013-01-01
Амжилтын хөтөч үйлчилгээ цар хүрээгээ тэлж, Ганабелл Институтын анхны амжилтын зөвлөхөө бэлтгэв2013-01-01
“Амжилтын Алхам”, “Өртэй хүн өөдөлдөг”, “Хэлэлцээр хийх урлаг” сэдвээр олон нийтэд нээлттэй сургалт санаачлан зохион байгуулав2013-01-01
40 гаруй буйгууллагуудын захиалгаар 3000 гаруй ажилтнуудыг хамруулсан сургалт зохион байгуулав2013-01-01
Хөдөлмөрийн Яамнаас зохион байгуулсан эрдэм шинжилгээний судалгааны тэмцээнд ЖДҮ-ийн өрсөлдөх чадвар дээр хийсэн судалгааны ажлаар Ганабеллийн багш нарын баг 2-р байр эзлэв2013-01-01
Оюуны дараах бүтээлүүдийг эрхлэн гаргав. Үүнд: Амжилтын Ажиллах Дэвтэр, Цаг Төлөвлөлтийн ХАЖ дэвтэр2013-01-01
Ганабелл Институтын захирал “ТедХ-Улаанбаатар” арга хэмжээнд Инновацийн тухай илтгэл танилцуулав2012-02-20
“Мэргэжлээ зөв сонгох нь амжилтын үндэс” сургалтыг нээлттэй хэлбэрээр зохион байгуулж, Хөдөлбөрийн биржтэй хамтарч нэмж 5 сургуулиудад сургалт зохион байгуулав2012-12-15
“Амжилтын хөтөч” зөвлөх үйлчилгээг эхлүүлэв2012-02-10
Нийгмийн сайн сайхны төлөө ажлын хүрээнд “Мэргэжил сонголтын зөвлөх бэлтгэх зорилгоор донор байгууллагаас санхүүжилт босгож нийслэлийн 100 гаруй нийгмийн ажилтнуудад хичээл заав .3000 гаруй ахлах ангийн сурагчдад мэргэжил сонголтын лекц уншив2012-01-10
Ганабелл Институт анхны оюуны бүтээл болох “Амжилтын 10 Алхам” номыг гаргаж, бестсэллэр номоор шалгарлаа2012-01-09
“Дэлхийн мэдлэгийг Монголд” уриан доор Мичиганы Их Сургуулийн 5 профессорыг урьж оролцуулж “Бизнес Плас” үндэсний хэмжээний Менежментийн сургалт зохион байгуулж 200 гаруй төрийн болон бизнесийн байгууллагуудын төлөөлөл оролцлоо2012-01-09
Оффисоо Монгол Эм Импексийн байранд нээлээ2012-01-09
Институтын үүсгэн байгуулагч П. Гандолгор АНУ-ын Мичиганы Их Сургуульд суралцаж Хүний Нөөцийн Мэргэшсэн Зөвлөх цол хүртэв2011-03-12
Эхний жилдээ 8 байгууллагад 200 гаруй цагийн сургалт хийв2011-03-12
Байгууллагынхаа алсын хараа, үнэт зүйлсийг тодорхойлов2011-03-12
Анхны захиалагч байгууллага Кредит Монгол ХХК, Дэлхийн Зөн байлаа2011-03-11
Үүсгэн байгуулагч гэрээнхээ өрөөний буланг оффисоо болгож байлаа2011-02-28
2-р сарын 28-ны өдөр үүсгэн байгуулагдлаа



























































